ОБЕГ: Нүхэн жорлонд унасан нэг настай хүүг эсэн мэнд аварчээ

2021-05-5 Мэдээ, мэдээлэл

 

Онцгой байдлын алба хаагчид нүхэн жорлонд унасан бага насны хүүхдийг аварсан байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт нэг настай эрэгтэй хүүхэд дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унажээ. Золоор хүү эсэн мэнд бөгөөд алба хаагчид эмнэлэгт шилжүүлсэн байна. Хүүхэд нүхэн жорлонд унасан талаарх дуудлага өчигдөр 13:04 цагт бүртгэгдэж, алба хаагчид цаг алдалгүй очсоноор хүүхдийг аварчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.