Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цахим сүлжээнд сэтгүүлч Мөнхбаясгалан гэдэг хаягнаас “Рио Тинто”-гийн 34 хувь зарагджээ. Мөнгө нь ороод иржээ. Халамжинд өгнө гэнэ. Нөгөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг хусдаг шиг юм боллоо. Одоо энэ мөнгөө МАН сонгуулиа санхүүжүүлээд баахан мөнгө тарааж санал худалдаж авах нөхцөл бүрдлээ. Дараагийн мэдээллийг хүргэнэ” гэсэн илт худал мэдээлэл цацлаа гэв.
Түүний хэлж буйгаар Оюутолгой 34 хувь Монголын мэдэлд байга гэнэ. Тодруулбал “Энэ мэдээлэл нь олон нийтэд буруу ойлголт төрүүлж байгаатай холбоотойгоор залруулга хийх нь зүйтэй гэж үзлээ. Оюутолгойн 34 хувьтай холбоотой Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараагүй. Хэрвээ энэхүү хувийг зарахтай холбоотой ямар нэгэн асуудал яригдахаар боллоо гэхэд УИХ-аар орж шийдэгдэх учраас энэ бол илт гүжирдсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор санаатайгаар тарааж байгаа мэдээлэл” гэдгийг албан ёсоор мэдэгдэж байгаагаа онцоллоо.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.