УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад Эрүүл мэндийн яамнаас вакцинтай холбоотой дараах мэдээллийг өгөв.
ЭМЯ‑ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Зарим аж ахуйн нэгж, байгууллага вакцин оруулж ирэх зөвшөөрлийг ЭМЯ, Засгийн газраас хүсэж, хамтарч ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар “Монгол эм импэкс” компани л оруулж ирж байгаа. Үүнд ЭМЯ-наас хяналт тавьж байгаа. Өөр хувийн компани хараахан оруулж ирээгүй байна.
Дараагийн ээлжинд Олон улсын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд энэ оны зургаадугаар сард багтаан нэмэлтээр 100,620 тун Pfizer-BioNTech-ийн вакцин орж ирнэ. Мөн зургаадугаар сард багтаан БНСУ-д үйлдвэрлэсэн 98 мянга гаруй тун АстраЗенека вакцин орж ирнэ. Нийт энэ оны зургаадугаар сарын дуусах хүртэл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 239,160 тун вакцин хүлээн авахаар байгаа. Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд ДЭМБ-аас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан Johnson & Johnson болон бусад нэмэгдэж орж ирэх вакцинуудыг авна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.