УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Засгийн газрын 10 дугаар тайланг сонслоо.
Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “2020 онд улсын хэмжээнд нийт 23064 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулбал, 26.8 хувиар буурсан үзүүлэлт. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 1138 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 153 хэргээр буюу 15.5 хувиар буурсан үзүүлэлт. Цар тахалтай холбоотойгоор улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Харин зөрчлийн тоо нэмэгдсэн” гэлээ.
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “2020 онд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэргийн 51.3 хувь нь Улаанбаатар хотод, 48.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн. Мөн 57.5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эрэгтэйчүүд үйлддэггүй. Бас эмэгтэйчүүд үйлддэг. 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 8.7 хувийг эмэгтэйчүүд үйлдсэн гэсэн статистик гарсан” гэв.