Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаас сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд Төрийн бак хамтран ажиллаж, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгож эхэллээ.
Зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Төрийн банк орон даяар байрлаж буй салбарууд болон цахимаар авч байгаа аж. Улмаар өчигдрөөс харилцагчдынхаа хүсэлтийг судалж зээл олгож эхэлсэн байна. Гурван хувийн хүүтэй гурван жилийн хугацаатай энэхүү зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгч иргэдэд үйл ажиллагаагаа тогтвортой явуулах зорилгоор олгохоос гадна өмнө нь ижил зорилгоор авсан зээлийг нь дахин санхүүжүүлнэ. Аж ахуйн нэгжид олгох зээлийн дээд хэмжээ 500 сая, иргэнд олох зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг юм.