Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20.25 цагт газардах хуваарьтай байна.
Энэ удаад ирэх тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд Японоос 94, АНУ-аас 40, Австралиас тав, Өмнөд Суданаас дөрөв, Папуа Шинэ Гвинейгээс хоёр, Малайзаас нэг иргэн ирэх юм. Эдгээр иргэдийг Парк, Би жи, Альфа зочид буудалд тусгаарлахаар бэлтгэл ажил хангагдсан гэдгийг холбогдох албанаас мэдээлэв.