Нийслэлд вакцин хийж дуусах хүртэл Дархан руу нэвтрүүлэхгүй гэв

2021-03-11 Мэдээ, мэдээлэл

Дархан-Уул аймагт өнөөдрөөс авто тээврийн хөдөлгөөний түр журам мөрдөх болсон талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ журам зөвхөн Улаанбаатар хотоос тус аймаг руу ирэх авто машинуудад хамаарна. Нийслэлд вакцин хийж дуусах хүртэл нийслэлээс ирсэн иргэд, авто машинуудыг нэвтрүүлэхгүй. Харин бусад аймаг, сумаас Дарханд ирэх иргэд асуумж бөглөөд нэвтэрнэ. Мөн уралдаан тэмцээн, нийтийг хамарсан үйл ажиллагааг энэ сарын 31-нийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ. Гэхдээ тус аймагт өнөөдрөөс эхлэн хүүхдийн тоглооомын төвүүд, PC тоглоомын газруудыг нээхээр болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.