Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 27 ерөнхий боловсролын сургуульд /ЕБС/ 22000 гаруй сурагч, 38 цэцэрлэгт 7000 орчим хүүхэд суралцдаг бол тэдний 97 хувь нь танхимаар сургалтад хамрагдах хүсэлт гаргасан байна. Тиймээс өнөөдрөөс /2021.03.09/ танхимын сургалтыг эхлүүлжээ. ЕБС-ийн тухайд нэг ангийн сурагчдыг 2 ээлжид хуваан 1 ээлж нь 7 хоногт 3 өдөр хичээллэх хуваарийг баталжээ. Ингэхдээ нэг ширээнд нэг хүүхэд суулган, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж байгаа юм байна.