Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр товлосон. Гэвч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна.
Түүнчлэн дээрх өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг энэ сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.