Даатгалын орлого өссөн ч нөхөн төлбөр нь буурсан байна

2021-02-19 Мэдээ, мэдээлэл

 

 

Даатгалын хураамжийн орлого 2020 онд 201.5 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 59.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос даатгалын хураамжийн орлого 4.9 (2.5%) тэрбум төгрөгөөр өсөж, даатгалын нөхөн төлбөр 5.6 (8.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Даатгалын хураамжийн орлого 2020 онд өмнөх оноос 4.9 (2.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 6.2 (14.3%) тэрбум төгрөгөөр, барилга угсралтын даатгалын хураамжийн орлого 1.3 (17.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Даатгалын нөхөн төлбөр 2020 онд өмнөх оноос 5.6 (8.6%) буурахад хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 3.1 (26.8%) тэрбум төгрөгөөр, агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр 0.9 (79.9%) тэрбум төгрөгөөр, зээлийн даатгалын нөхөн төлбөр 0.9 (33.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.