Нийслэлд Covid-19 халдварын тархалтын улмаас 15 газрыг хамгаалтад аваад байгаа бол өнөөдрөөс эхлэн хоёр аймагт хөл хорио тогтоохоор боллоо. Учир нь Ховд аймагт халдвар бүртгэгдсэн, мөн Дархан-Уул, Увс аймагт сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн тул орон нутгийн Онцгой комиссоос тодорхой арга хэмжээ аваад байна. Энэ талаарх мэдээллийг хүргэе.
УВСАД ХӨЛ ХОРИОГ 11:00 ЦАГААС ЭХЛЭН МӨРДӨНӨ
Увс аймгийн Зүүнхангай суманд сэжигтэй тохиолдол илэрсэн тул өнөөдрөөс /2021.01.28/ тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоохоор боллоо. Хязгаарлалтын дэглэм өглөө 11:00 цагаас эхэлж, сумдаас орох, гарах хөдөлгөөнийг хаахаар болсныг аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэрлэл 09-21:00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин бусад үйл ажиллагааг хориглоно. Архи, согтууруулах ундаа худалдахгүй. Одоогоор тус аймагт PCR шинжилгээ хийх боломжгүй тул сэжигтэй тохилдлын сорьцыг Ховд аймаг руу илгээжээ.
Орон нутгаас иргэдээ татан авах үеэр Улаанбаатар хотоос 312 хүн Улаангом хотод очсон, тодорхой тооны хүмүүс замдаа бууж бусад сумдад очсон бөгөөд тэднийг гэрийн тусгаарлалтад оруулсан байна.
ИРЭХ САРЫН 1-Н ХҮРТЭЛ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛАЛАА
Дархан-Улаанбаатарын чиглэлийн хөдөлгөөнийг ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл хязгаарлажээ. Тус аймгийн Онцгой комиссын мэдээлснээр өчигдрөөс /2021.01.27/эхлэн ирэх Даваа гариг хүртэл Улаанбаатар-Дарханы чиглэлд хүнс, эм ханган нийлүүлэлт, эрүүл мэнд болон буяны ажлаас бусад шалтгаанаар зорчих хөдөлгөөнийг түр хориглоод байна.
Зөвшөөрөгдсөн салбарын тээврийн хэрэгслүүд аймгийн Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрөлтэй авсан байх ёстой аж. Хүнс тээврийн жолооч нар Улаанбаатар хотоос гарахдаа PCR шинжилгээ өгөх ба Дархан-Уул аймагт нэвтрэхдээ түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, долоо хоног тусгаарлалтад байхаар болжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.