Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдыг томилох асуудалд тав хоногийн завсарлага авах санал гаргав. Тэрбээр “АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлэх, захих, асуух зүйл байна. Бидэнд цаг гаргах ёстой” хэмээн тайлбарласан.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ долоо хоногт багтаан Засгийн газраа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс нэг цагийн завсарлага өгье” гэв.
Ийнхүү АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгсөн учир бусад асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.