Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт өнөөдрийн 12 цагийн байдлаар 7879 удаа газар хөдлөлт бүртгэгдсэнээс 49 нь 4.0 болон түүнээс дээш хүчтэй байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Энэ бүртгэл нь нэгдүгээр сарын 12-ны Улаанбаатарын 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давталт, үргэлжлэл гэнэ. Тус газар хөдлөлт нь голомтондоо VII-VIII баллын хүчтэй чичирхийлэл үүсгэсэн нь Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдэрсэн.
Ханх суманд болсон тус газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалт нь Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлсон байдаг.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.