Ажлын хэсгүүд байгуулагдлаа

2021-01-19 Парламент

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) хуралдаанаар ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолуудыг баталсан.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулахаар шийдвэрлэв.

Мөн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар холбогдох Байнгын хорооны тогтоолыг батлав. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлан ажиллана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.