Агаарын бохирдолтой тэмцэх газрын agaаr.mn сайтад мэдээлснээр өнөө өглөөний 07.30 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол харьцангүй бага байна. Нийслэлийн хэмжээнд хотын төв буюу Баруун дөрвөн зам орчимд PM10 тоосонцрын хэмжээ 343 буюу хамгийн өндөр үзүүлэлт зааж буй юм.
Мөн Зуун айл орчим SO2 буюу хүхрийн давхар исэл 256-г зааж байгаа үзүүлэлтээрээ 07.00 цагийн байдлаар хотын хамгийн бохирдолтой цэг болж байна.
Нийслэлийн хэмжээнд өмнөх өдөртэй харьцуулахад агаарын бохирдол харьцангуй бага гурван байршилд агаар хэвийн зааж байгаа нь цаг агаар бага зэрэг дулаарсантай холбоотойг мэргэжилтнүүд хэлж буй юм.