Хөл хорио сулруулснаас хойш хоногт бүртгэгдэх гэмт хэргийн тоо хоёр дахин өсжээ

2021-01-13 Мэдээ, мэдээлэл

 

Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш хоёр өдрийн хугацаанд цагдаагийн байгууллагад хоногт бүртгэгдсэн гомдол мэдээллийн тоо огцом нэмэгджээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд,

  • Нэгдүгээр сарын 11-ний өдөр 1,377,
  • Нэгдүгээр сарын 12-ны өдөр 1,947 гомдол мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Энэ нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт байсан өдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн нийт гомдол мэдээллээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн нийт 1,947 дуудлага мэдээллийн 1,733 нь зөрчлийнх байсан бол 52 нь гэмт хэргийн шинжтэй, 16 нь хулгайлах гэмт хэргийн, 140 нь гэр бүлийн хүчирхийллийн, 100 нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан дуудлага мэдээлэл байсан аж.  Мөн хугацаанд улсын хэмжээнд 320 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар машин жолоодсон 59 зөрчил илэрсэн нь өмнөх өдрөөс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 95-аар, согтуугаар машин жолоодсон зөрчил долоогоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.