Сүүний урамшуулал таван жил үргэлжилнэ

2021-01-5 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын шийдвэрээр сүү боловсруулах үйлдвэр, цехэд шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох түр журмыг баталсан юм.

Энэхүү журмын дагуу сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ И-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу 969 сая төгрөгний мөнгөн урамшуулал олгосон байна. Энэ урамшуулал  2025 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.