Зээлийн үлдэгдэлтэй 41 мянган зээлдэгчийн ипотекийн зээлийн төлөлтийг хойшлууллаа

2020-12-16 Банк, санхүү


Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан.

Зээл хойшлуулах шийдвэр дахин хэрэгжих болсноор арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 2.4 их наяд төгрөгийн 44,907 зээлдэгч хүсэлтээ банканд ирүүлсэн байна.

Эдгээр хүсэлтээс арванхоёрдугаар сарын 11-ний байдлаар 92 орчим хувь буюу 2.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 41,533 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж, эргэн төлөлтийг хойшлуулсан талаар Монголбанк мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.