УОК ХӨЛ ХОРИОГ СУНГАХ, ЭСВЭЛ СУЛРУУЛАХ САНАЛАА ЕРӨНХИЙ САЙДАД ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛНЭ

2020-12-7 Мэдээ мэдээлэл

 

 

 

УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу 12 сарын 11-ний өдрөөс хойш бүх нийтийн бэлэн байдлыг үргэлжлүүлэн сунгах эсэх, ААН-ийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээх эсэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб болон холбогдох мэргэжлийн багийн хамтарсан ажлын хэсэг гаран ажиллаж байна.

Эхний ээлжинд үйл ажиллагааг нь нээх ААН-ийн тооцоо судалгаа, саналыг судалж, мөрдөх түр зааврыг боловсруулж эхэлжээ. Тиймээс өнөөдөр энэхүү саналаа УОК-т урьдчилсан байдлаар хүргүүлэх аж.

Түүнчлэн нийслэлд батлагдсан тохиолдол бүртгэгдэх үед ойрын хавьтлуудын зураглалыг гаргаж, холбогдох ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд И-март компанийн 385, Баянзүрх захын 336 ажилтнаас тандалтын зорилгоор шинжилгээ авсан. Хариу нь одоогоор гараагүй байгаа юм. Мөн Улаанбаатар хот руу халдвар гараагүй аймгуудаас орж ирж байгаа хүмүүсийг асуумж аван нэвтрүүлж байгаа. Иймд иргэд шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж байгаа ажилчдын шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг НОК-оос хүссэн юм.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.