НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 08 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглагласан. Монгол улсын хувьд энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 05 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг 08 дугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан байдаг.
Энэ жил залуучуудын хөгжлийн сарын хүрээнд Залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, залуучуудын хөгжил, тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлж бодит оролцоог дэмжих зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлах, залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан залуусын оролцоог хангах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөр, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн залуучуудыг дэмжих чиглэлээр нөлөөллийн ажлыг “Нэг залуу-Нэг санаачилга” уриан доор зохион байгуулж байгаа.
Залуучуудын сарын аяныг зохион байгуулахтай холбогдуулан дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үед залуучуудыг нийгэмд идэвх санаачилгатай, хариуцлагатай байхыг цахим орчноор дамжуулан маскаа зүүхийг уриалж байна. Залуус та бүхэн идэвхтэй оролцоно уу.