Я.Содбаатар жийгдэж, Ж.Энхбаяр Шадар сайдын суудалд яригдаж эхэллээ

2020-11-20 Нам хөдөлгөөний амьдрал
Манай улс анх удаа бүх нийтийн хатуу хөл хорио тогтоож, голомтлон буй шинэ коронавирусийн халдварын тархалттай чадах ядахаараа тэмцэж байна. Харин нэр бүхий удирдах түвшиний эрхмүүд энэхүү яахир цаг үед хангалтгүй ажиллаж байгаа талаар иргэд өөрсдийн сэтгэгдлийг цахимаар “бөмбөгдөх” болсон. Тэгвэл эл жагсаалтын тэргүүн эгнээнд Шадар сайд Я.Содбаатарын нэр хөвөрсөөр багагүй хугацааг үдлээ. Харин түүний оронд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн,  Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаярын нэр намын түвшинд яригдах болжээ.

Тэрбээр одоогийн байдлаар Дархан Сэлэнгийн бүсэд Улсын онцгой комиссын Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм. Ингэж ажиллах хугацаандаа тэндхийн Онцгой комиссын ажлыг чадварлаг удирдаж, зохион байгуулалтад оруулан, хариу арга хэмжээг яаралтай авснаар зохих үр дүнг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Дарханд очиж ажилласан хэдхэн хоногийн хугацаандаа Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараас илүү хурдтай, хараатай алхмуудыг хийлээ гэж улс төрийн хүрээнд үзэж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Ж.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар томилуулъя гэдэг санал улс төрийн хүрээнд гараад эхэлжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.