УИХ өнөөдөр УОК-ын мэдээллийг сонсоно

2020-11-19 Парламент
 

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Засгийн газар, УОК-оос коронавирусний халдвартай тэмцэхээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан тул УИХ-ын чуулган цахимаар хуралдаж буй юм.

Ингээд чуулганаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1. Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл;

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт;

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлт;

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

5. Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

6. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон  хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

7. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

8. “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Зам тээврийн салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.