Хотын даргад Д.Сумъяабазар, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргажээ

2020-10-22 Нам хөдөлгөөний амьдрал


Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдан хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг сонгожээ.

Тэргүүлэгчдийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргажээ.

Уг саналыг одоо хуралдах Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар хэлэлцэх гэж байна.

Үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх юм. Эцсийн шийдвэрийг МАН-ын УЗ гаргана.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргад нэр дэвшсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэх магадлалтай юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.