31 тонн шатахуун ачсан ачааны машин шатаж хоёр хүн бэртжээ

2020-10-22 Мэдээ, мэдээлэл


Хөвсгөл аймгийн Түнэл сумын сумын Баян-Эрхэт багийн “Байшинтын дөрөлж” гэдэг газарт шатахуун тээвэрлэж явсан “Норд бенз-НД1310” загварын автомашин шатсан байна. Тодруулбал, иргэн Ц нь Дархан-Уул аймгийн Дархан сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд “Нэмэн” ХХК-ийн 31 тонн шатахууныг тээвэрлэж явж байжээ. Мөн тухайн шатахуун тээвэрлэж явсан автомашинтай Мөрөн сумаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн “Марк-Экс-зио” загварын суудлын автомашин мөргөлджээ.

Ослын улмаас тус суудлын автомашин замын хажуу руу онхолдож тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат иргэн 43 настай эмэгтэй Х нь автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг алба хаагчид эсэн мэнд гаргажээ. Шатахуун тээвэрлэсэн ачааны автомашин осолдсон хэрэг өчигдөр өглөө 09:05 цагийн орчимд гарчээ. “Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна” хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун ачсан машины тормоос ажиллахгүй болсон гэж дүгнэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.