Кэти Холмес нуугдаж явахаас залхжээ

2017-12-25 Ертөнц

Жүжигчин Кэти Холмес хайр сэтгэлээ олны нүднээс нууж явахаас залхжээ. Дөрвөн жилийн өмнөөс  Холливудын од Жэйми Фокстой нэр холбогдож ирсэн тэрээр түүнтэй үнэхээр дотно холбоотой гэдгээ нуухаа больсон байна. Тэд  Парист хамт очсоноосоо хойш хэвлэлүүдээс дөлж зугтаахаа ч больж, хамтдаа олны өмнө гарахаас цааргалахаа больжээ.

Өмнөх нөхөр Том Крузээс салах үедээ асар том дуулиан дэгдээсэн учир Кэти Холмес хувийн амьдралаараа дахин олны анхаарал татахыг хүсээгүй аж. Харин дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн хоёр жүжигчний харилцаа сүүлийн үед нуухын аргагүй гүнзгийрсэн учраас энэ зун Европоор хамтдаа аялахаар шийдсэн гэнэ. Жэйми Фоксын өсвөр насны хүүхдүүд, Кэти Холмесын ганцаараа өсгөж буй  Сури охин нь харилцан бие биедээ дотносч, нэг гэр бүл болоход бэлтгэгдэж байгаа учраас хэдэн жилийн өмнө Том Крузээс гунигтайгаар салсан жүжигчин бүсгүй дахин нэг удаа гэр бүлийн амьдралд хөл тавихад бэлэн болсон гэж ойрынх нь эх сурвалж хэвлэлд ярьжээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.