Өнгөрөгч 5-ны өдрийн 16.48 цагийн орчимд ХУД-ийн зургадугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явган хүний гарц дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөж есөн настай эрэгтэй О гэмтэж, таван настай эмэгтэй Б-н амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл аравдугаар сарын 7-ны өдөр буюу өнөөдөр Яармагийн замд гарцаар гарч байсан бага насны дахин нэг хүүхэд осолд орсон байна. Тодруулбал, 08.19 цагт Хан-Уул дүүрэг, British school хойд гарц дээр Honda CRV маркийн машинтай жолооч 10 настай хүүхдийг мөргөсөн байна.