Японы гүнж Мако хайртай залуутайгаа гэрлэхийн тулд язгуур хэргэмээсээ тагалзахаар болжээ. Эзэн хаан Акихитогийн ач, хунтайж Акишиногийн охин 25 настай Мако аялал жуулчлалын ажилтан Кей Комура хэмээх залуутай гэрлэхээр болсон байна. Тогтсон ёсоор бол эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн буюу гүнж нар энгийн иргэнтэй гэр бүл болвол хэргэм зэрэггүй, эгэл жирийн иргэн болдог. Таван жилийн өмнө танилцсан тэд гэрлэхээр шийдсэн ч хуримын товоо гаргаагүй байна. Хэдий гүнж Мако хэргэм зэргээ хураалгах боловч хурим хийх зөвшөөрөл, тов зэргийг эзэн хаанд албан ёсоор айлтгасны дараа шийддэг аж. Гүнж сүйт залуугаа ээж аавдаа танилцуулж, зөвшөөрлийг нь авсан бөгөөд удахгүй эзэн хаанд айлтгах гэнэ.
Мако гүнж Токио дахь Христийн олон улсын их сургуулийг соёл урлагийн өмч судлал чиглэлээр төгсч, 2016 онд Британийн Лейцестерийн их сургуульд музей, галлерейн чиглэлээр мастер хамгаалжээ. Тэрээр одоо төрөлх сургуульдаа докторын зэрэг хамгаалахаар суралцахын зэрэгцээ Токиогийн их сургуулийн музейд туслах судлаачаар ажиллаж буй юм байна. Харин түүний ирээдүйн нөхөр болон Кей Комуро түүнтэй ижил Христийн олон улсын их сургуулийг төгссөн, одоо Канагава дахь Шонан далайн эрэгт аялал жуулчлалыг сурталчлах ажил хийдэг аж.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.