Хэрлэнбаян-Улааны отрын бүсийг 1962 оноос хойш олон жилийн туршид төрийн бодлогоор отор, тэжээлийн аж ахуйн хэлбэрээр зөвхөн мал өвөлжүүлэх зориулалтаар ашиглаж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд тус отрын бүс рүү 11 дүгээр сараас малчдыг оруулдаг журам амьдрал дээр хэрэгжихгүй болж, зүүн бүсийн малчид төдийгүй баруун аймгуудаас малчид олноороо нүүн ирж жилийн дөрвөн улиралд бэлчээрийг зохисгүй ашиглах болжээ.
Малчид бэлчээр нутгаа булаацалдах, үл ойлголцож маргаан үүсгэх, малын тоо толгой ихэссэнээр бэлчээрийн нөөц ч хомсдсоор байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт ажиллаж, иргэд, малчидтай уулзалт хийж тэдний санал бодлыг сонсчээ.
Отрын бүс нутгийн асуудалд төр, засаг яаралтай анхаарал хандуулах шаардлагатай гэсэн малчдын саналын дагуу ажлын хэсэг байгуулсан байна. ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ахлах тус ажлын хэсэг отрын бүсийг хариуцсан зөвлөлийг шинэчлэх, хилийн заагийг шинээр тогтоох, бэлчээрийн нөөцийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллах юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.