СoVid19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар гаргаж байв. Гэсэн ч улсын хэмжээнд дотооддоо халдвар алдаагүй, хүүхэд харах хүнгүй эцэг, эхчүүдийг ажиллах нөхцөл бололцоогоор хангах үүднээс шийдвэрийг цуцалж, хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Энэ хүрээнд шинээр цэцэрлэгт элсэх хоёр настнуудыг энэ сарын 18-наас өнөөдрийг хүртэл цахимаар бүртгэсэн юм. Цахим бүртгэл өнөөдөр 14.00 цагт хаагдаад байна.
Улмаар өнөөдөр 16.00 цагт цахим элсэлт явуулж, санамсаргүй түүврийн аргаар элсэгчдийг сонгож, үр дүнг эцэг, эхчүүдийн утсанд мессежээр мэдээлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.