Монголбанк эдийн засгийн үзүүлэлтүүдийн тайлангаа танилцууллаа

2020-08-27 Банк, санхүү

Монголбанкнаас өнөөдөр эдийн засгийн үзүүлэлтүүд, санхүүгийн тогтвортой байдлын ээлжит тайлангаа танилцууллаа.

Энэ үеэр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн дараах мэдээллийг өгөв.

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засгийн өсөлт 4.9% ашгих хүлээлттэй байгаа нь урьд өмнө болсон 2008-2009 оны эдийн засаг, санхүүгийн хямралаас нэлээд өндөр үзүүлэлт гэж дүгнэж байна.

Мөн зах зээлд үүсэж байгаа тодорхой бус байдлаас үүдэн санхүүгийн зах зээлээс хөрөнгө татах хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл нэмэгдэж, хөгжиж байгаа орнуудын Засгийн газрын бондын үнэ огцом унах, ам.долларын хомсдол бий болох зэрэг үйл явц өрнөж, дэлхийн зах зээлийн эмзэг байдал үүсэх эрсдэл бий болж байна.
Энэ нөхцөл байдалд Монголбанк бусад зохицуулагч байгууллагатай хамтран санхүүгийн зах зээлд оролцогчдод үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх удаагийн дугаарыг бэлтгээд байна.

Энэ удаагийн тайлан цар тахлын үеийнх гэдгээрээ онцлог бөгөөд санхүүгийн зах зээлд гарч буй эрсдэл , эмзэг байдлыг тогтоохын зэрэгцээ түүнийг хязгаарлах зорилгоор системд үүсэж буй эрсдэл, хэрэгжүүлж буй макро зохистой бодлого нь санхүүгийн салбарт эрсдэл даах чадвар, цаашдаа санхүүгийн тогтвортой байдал сөрөг нөлөө үзүүлж болзошгүй талаар багтаасан.

КОВИД-19 цар тахал Монгол Улсын эдийн засагт

Төлбөрийн тэнцлийн сувгаар
Орлого
Зээлийн сувгаар тус тус нөлөө үзүүлж байна.
Тодруулбал, гадаад орчны экспорт нэмэгдэж, экспортын бүтээгдэхүүний үнэ болон биет хэмжээ буурч, экспортын орлого буурсан нь 2020 оны хоёрдугаар улиралд төлбөрийн тэнцлийг 679.2 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн.

Түүнчлэн төсвийн алдагдал 2020 оны эхний зургаан сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 21.4 хувиар буурч, төсвийн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан.

Үүнээс гадна цар тахлын нөлөөнд өртсөн иргэд, ААН-ийн орлого үлэмж хэмжээгээр буурснаар зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэл учирч, санхүүгийн салбарт эрсдэл үүссэн байна. Нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс Засгийн газар багц арга хэмжээ хэрэгжүүлсэн бол Монголбанк бодлогын хүүг 2 удаа бууруулж, 9%-д хүргэх, хэрэглээний зээлийг 12 хүртэл сараар хойшлуулах, ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах гэх мэт хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлсэн.

Банкны салбарын хувьд системийн дунджаар

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааны үзүүлэлт 2020 оны зургаадугаар сарын байдлаар 40.6% буюу Монголбанкнаас тогтоож өгсөн доод хязгаараас 15 нэгж
Нийт өөрийн хөрөнгө, эрсдэл шингээсэн активын харилцаа 15.6% буюу Монголбанкнаас тогтоосон доод хязгаараас 3.6 нэгжээр тус тус өндөр байгаа.
Түүнчлэн банкны системд хийсэн стресс тестийн үр дүнгээр цар тахлын нөлөөгөөр банкны системийн ашигт ажиллагаа буурч, зээл олголт буурсан боловч өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт алдагдахааргүй байна.

Мөн банкнаас бусад санхүүгийн салбарын үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байгаа нь СЗХ-ны судалгаа харуулж байна.

Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зуучлалын хэвийн үргэлжлүүлэхэд анхаарах асуудлууд байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын арилжааны банкуудын активын долларжилт буурч, эх үүсвэрийн долларжилт нэмэгдэх хандлагатай байна. Санхүүгийн долларжилтын түвшин өндөр байх нь мөнгөний бодлогын шилжих механизмын нөлөөг сулруулдаг. Инфляц, ханшийн хэлбэлзэл үүсэх, хүүгийн зөрүүг нэмэгдүүлэх санхүүгийн системийг хямралд өртөмтгий, эмзэг болгох зэрэг сөрөг нөлөөтэй байна.
Үүнээс гадна Монгол Улсын арилжааны банкуудын санхүүжилтийн гол эх үүсвэрийг иргэд, ААН-үүдийн харилцах хадгаламж бүрдүүлж буй бөгөөд уг санхүүжилтийн эх үүсвэр өндөр төвлөрөлтэй байгаа гэдгийг онцоллоо.

Энэ үеэр Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваагийн танилцуулснаар

Mөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) 2020 оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өсөж, 21.5 их наяд төгрөгт хүрсэн байна.

М2 мөнгөний жилийн өсөлтийн

8.2 нэгж хувийг гадаад валютын хадгаламж
1.7 нэгж хувийг төгрөгийн хадгаламж
0.1 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө
-1.7 нэгж хувийг төгрөгийн харилцах
-2.5 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байна.
М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл, төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр актив (ДЦА)-ын дүн 18.4 их наяд төгрөг, гадаад цэвэр актив (ГЦА)-ын дүн 3.1 их наяд төгрөгтэй тус тус тэнцсэн байна.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.