УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ үеэр Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшинтэй холбоотой мэдээлэл дэгдэж, Ардчилсан намын зүгээс уг нэр дэвшигчийг эргүүлэн татахыг СЕХ-ноос шаардсан. Тэгвэл Энэ талаар Монгол Ардын намаас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд “УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар явагдаж байгаа энэ өдөр зарим нэр дэвшигчдийн зүгээс өрсөлдөгчөө харлуулсан гүтгэлэг гаарсаар байна.Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 29-р дүүрэгт АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Г.Амартүвшингийн нэр хүндэд халдах зорилгоор АН-ын нэр дэвшигчдийн зүгээс Ерөнхийлөгчийн зарлигийг хуурамчаар үйлдэж, Монгол Улсын харьяатаас гарсан мэтээр худал мэдээлэл түгээж, иргэдийн сонгох эрхэнд халдахыг санаархаж байна. Энэ хэргийг Тагнуулын байгууллагад өгч шалгуулахаар боллоо” гэсэн байна.
Б.ДОНДОГ