Уулзалтын эхэнд БСШУСЯ тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаарал хандуулж, эцэг, эхчүүд, багш, сурагчдын санал, бодлыг тусгаж, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд, бүх шатны байгууллагуудтай нягт, уялдаа холбоотой ажиллаж, тодорхой үр дүнд хүрэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.
БСШУС-ын сайдын тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, ирэх сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
Улмаар энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг ирэх долдугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг БСШУС-ын сайд холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо гэж БСШУСЯ-наас мэдээлэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.