УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өнөөдөр Улсын ерөнхий прокурортой уулзлаа. Тэд жилийн өмнө хүргүүлсэн авлига, албан тушаалын 23 хэргийн явцтай танилцлаа.
Анх прокурорт хүргүүлсэн 23 хэрэг нь шалгалтын явцад 40 хэрэг болж задарсан байна. Үүнээс 14 нь шүүхэд шилжиж, зарим хэрэг нь шийдэгдсэн бөгөөд улсад 54 тэрбум төгрөг нөхөн төлөгдсөн гэдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэвлэлийн бага хурал хийхдээ мэдээлэв. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг удаашралтай байгаа бөгөөд уг хэргийн шүүх хурал 8 сар хойшилж байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.
Мөн үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Монгол Улсын хууль хяналтын байгууллага хэнээс ч хамааралгүй ажиллах ёстой. Хэн нэгнийх хилсээр шийтгэж болохгүй, хэн нэгэн ял завшиж болохгүй гэсэн зарчмаар ажиллах ёстой. Банк, уул уурхайн компаниуд болон МАНАН бүлэглэлийг тойрсон хууль бус үйлдлүүд үнэхээр бодитой гэдгийг ЗГХЭГ-ын даргаар ажиллах болсон сүүлийн нэг жилийн хугацаанд сайн ойлгож авлаа. Магадгүй би Монгол Улсад хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байх. УИХ-ын сул гишүүнээр ажиллаж байхдаа энэ бүлэглэлүүдтэй хэн хэн холбоотой вэ гэж боддог байсан. Нэг жилийн дараах миний дүгнэлт бол энэ бүлэглэлтэй хэн холбоогүй үлдсэн бэ гэдгийг хайх хэмжээнд хүрсэн юм байна. Удахгүй сонгууль болно. Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшиж байна. Тэр хүмүүс ард түмнээр дэмжүүлж, энэ долоо хоногийн сүүлчээр нэр дэвших эрхээ авна. Нэр дэвших эрхээ авчихвал хуульд зааснаар тэднийг шалгах боломжгүй болно. Хэрэв УИХ-ын гишүүн болбол дахин дөрвөн жил хэрэг гацна. Тэр дөрвөн жилд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна. Гэхдээ прокурорын байгууллага хэргийг шалгаж, улсад учирсан хохирлыг төлүүлж эхэлж байгаад талархаж байна” гэлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30434
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.