Засгийн газраас хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ

2020-05-6 Засгийн газар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

– 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэлНийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ.

-Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.

-Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо.
Өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болголоо.

-Одой иргэдэд олгодог тэтгэмжийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болголоо.
Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.

Эдгээр багц арга хэмжээнд  793 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.