Ардчилсан нам өнөөдөр наймдугаар Их хурлаа хийх гэж байна. Тус хурлаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ баталгаажуулах юм. Өнгөрсөн лхагва гариг буюу энэ сарын 3-нд болсон Ардчилсан намын дотоод сонгуульд УИХ-ын гишүүн асан Х.Баттулга гишүүдээсээ хамгийн олон оноо цуглуулснаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн намаас нэр дэвшигчийн гишүүдээсээ авсан саналын тоог дэмжсэн, дэмжээгүйгээр нь нарийн гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдүүлэх ёстой учраас Их хуралд оролцогчдын дунд нууц санал хураалт явуулна.