Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 5-7-ны өдрүүдэд болно. Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо 31 дүгээр сургуульд ажиллах бөгөөд зарлан дуудах хуудас авсан 18-25 насны залуучууд буюу цэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдах юм. Зарлан дуудах хуудас авсан иргэн цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний хоёр ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж очих юм. Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно гэж Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас мэдээллээ.