Цахим болон нийгэм дэх сөрөг постууд дунд хэрэгтэй зүйл байх болов уу. Эерэг ба сөрөг стрессийн үед бидний үзүүлж буй хариу урвал нь тухайн хүний өвчлөх эсэхийг шийддэг. Учир нь дархлааны үйл ажиллагаа нь сэтгэл санаатай нягт холбоотой байдаг. Сэтгэл санааны байнгын дарамт, стресс, хэт ачаалал дархлаа тогтолцооны үйл ажиллагааг дарангуйлдаг. Хүний дархлааны эд, эрхтэн симпатик мэдрэлийн ширхэгээр торлогдсон байдаг. Тиймээс сэтгэл түгшил, стрессийн үед кортизол, кортикостероид, эндорфин зэрэг бодисууд их хэмжээгээр ялгарах ба эдгээр нь дархлаа дарангуйлах нөлөөтэй нь тогтоогдсон байдаг. Кортизол ихээр ялгарах нь үрэвслийн эсрэг урвалыг саатуулна. Тиймээс дараах зүйлийг өдөр тутмын амьдралдаа анхаарах хэрэгтэй.
Үүнд:
• Алжаал тайлах дасгал, биеэ суллах дасгал хийх
• Эерэг бодолтой байх, аюул бэрхшээл тулан ирсэн ч тайван байж, сэтгэлээ зөв удирдах
• Сахилга бат дархлааны үйл ажиллагааг дэмждэг, ажлаа төлөвлөж цаг тухайд нь хийж гүйцэтгэх
• Дасан зохицох байдлаа сайжруулах
• Эрүүл мэндийн хичээлийг цэцэрлэг, бага сургуулиас эхлэн тогтмол оруулах, мэдлэгийг дээшлүүлэх,
• Гамшгийн үеийн сургалтыг бага наснаас нь эхлэн хүн бүрт тогтмол, системтэй олгох
• Нийгмийн эерэг харилцаанд байх, эерэг дэмжлэгтэй байх зэрэг нь чухал юм.
•Та гэртээ төдийгүй ажил дээрээ бие биендээ найрсаг хандаж, аливаад уужуу ухаантай, эерэг хандлагатай байж аз жаргалыг түгээх нь биеийг тамиржуулахад тусална.
•Зохистой зөв хооллолт буюу эслэг болон антиоксидантаар баялаг хүнс хэрэглэх, сайн унтаж амрах, чанартай нойр, тохирсон дасгал хөдөлгөөн нь дархлааны үйл ажиллагааг дэмждэг.
•Сэтгэл санаа ба дархлаа тогтолцоо нягт уялдаатай байдаг учир сэтгэлийн тэнцвэрт байдлыг хангах энгийн дасгалыг хийж сурах хэрэгтэй.
•Амьсгалын дасгал нь сэтгэлийг төвлөрүүлж, тархийг амраахад тусална. Зураг зурах, ном унших, дуртай хөгжмөө сонсох, сонгодог урлагийг сонирхох зэрэг өөрийн хийх дуртай зүйлээ хийх нь сэтгэл санааг амраахад тусална.
Эх сурвалж: Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.