МАН-ын Бага хурал 12.00 цагт эхэллээ. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулна. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Бага хурал эхлэхийн өмнөхөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Нэр дэвшигчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулиар тавигдсан шаардлагыг л тавьж байна. Дэнчин мөнгө, босго, мөнгө хандив зэрэг асуудал байхгүй. Нэр дэвшигч тодорсны дараа сонгуулийнхаа ажилд орно. Өмнөх жилүүдэд байсан тогтсон жишгээрээ хандиваа босгоно.
–Заалнаас нэр дэвшүүлэх боломжтой юу?
-Заалнаас нэр дэвших эрх нь нээлттэй. Удирдах зөвлөлөөс М.Энхболд, Ц.Нямдорж нар нэр дэвших болсон.
-Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хаанаас гаргах вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэж байдаг. Нэр дэвшигч өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцдог. Гэхдээ улстөрийн намууд тухайн намын улстөрийн бодлоготой уялдуулсан мөрийн хөтөлбөрийг дэмжих үүрэгтэй. Түүнээс батлах үүрэгтэй. Нэр дэвшигч өнөөдөр тодроод тавдугаар сарын 11-ны дотор мөрийн хөтөлбөрөө гаргана.
Өчигдөр
2025-11-21
2025-11-20
2025-11-18
2025-11-17
2025-11-17
89097
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.