Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр Монгол Улсын хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн тухай мэдээлэл өглөө. Учир нь шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд худал цуу тарааж, томоохон зах, худалдааны төв олны хөлд дарагдаад байсан юм.
Тэгвэл энэ талаар салбарын сайд “ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНД 354.8 МЯНГАН ТОНН МАХ, 251.5 МЯНГАН ТОНН ХҮНСНИЙ НОГООНЫ НӨӨЦ БИЙ” хэмээн тодрууллаа. Мөн хүн амын зохистой хэрэгцээг хангах 158 хоногийн гурилын нөөц болон 908.6 литр сүүний нөөц байгаа аж.
Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Ойрын өдрүүдэд дуулиан шуугианаар иргэдийн дунд хүнсээ нөөцлөх нөхцөл бий болж байгааг бид залруулах ёстой. Манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй.
Энэ жил бид дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургац хурааж авсан. Үйлдвэрүүд хэвийн ажиллагаа явуулж байгаагаас гадна тэжээл үйлдвэрлэлд зориулсан будааны хэрэгцээ хангалттай бий. Түүнчлэн мах, сүү, төмс, луувангийн ч хомсдол үүсэхгүй. Учир нь улсын хэмжээнд одоо 9,000 гаруй тонн махыг нөөцлөх ажил эд өрнөж байна. Оны эхнээс л бид махны тайлан баталгаажуулалтыг хийсэн. Яг өнөөдрийн байдлаар 15 мянган тонн махны нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байгааг дуулгамаар байна. Төмс, лууван зэрэг ч жилийн турш жигд борлогдож, иргэдэд хүрнэ.
Иймд дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй. Шинэ коронавирусийн халдвар нийгмийн эрүүл мэндийн ноцтой түвшинд хүрээгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд нотолж буй учир иргэд амгалан байх хэрэгтэй” гэв.
Салбарын яамны гаргасан хоол хүнсний талаарх мэдээллийг хүргэж байна.
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.