Оффшор бүсэд мөнгө угаасан гэх дипломатчийг илрүүлжээ

2019-12-24 Мэдээ, мэдээлэл
Оффшор бүсэд мөнгө угаасан гэх дипломатчийг илрүүлжээ

Монгол Улсаа олон улсад төлөөлөн суугаа дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/ илрүүлжээ.

Тус дипломатч нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.

 

Тэгвэл энэхүү мөнгө угаасан гэх Элчин сайд нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөр болохыг эх сурвалж баталлаа. Тэрбээр өмнө нь Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.