Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг болно

2019-12-18 Мэдээ, мэдээлэл

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 420 мянгад хүрнэ. Тодруулбал, нийт ажилчдын 8-10 хувь ийм хэмжээнд цалин авна гэсэн үг. Үүнийг дагаад бусад салбарын хөдөлмөрчдийн цалин хөдлөх учиртай. Мөн салбарын Үйлдвэрчний эвлэлүүд нэмэлт хэлэлцээр хийх замаар хамтын гэрээ болон дотоод журмандаа өөрчлөлт оруулж цалин нэмнэ гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга хэлж байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь мэргэжилгүй ажилтны сард авах цалингийн хэмжээ юм. Үүнийг мөрдүүлэх үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ ажлыг зохион байгуулах үүргийг ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд хүлээнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.