М.Энхсайханд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

2019-11-11 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн талаар өнөөдөр эх сурвалж мэдээлсэн.

М.Энхсайханыг Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой төслийн Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байх үедээ албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм.

Түүнийг өнгөрөгч зургадугаар сард Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 1.3-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэрч шууд заасан гэх үндэслэлээр прокурорын хяналтан дор АТГ-аас баривчлан саатуулсан ч удалгүй сулласан.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.