Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийв. Хэвлэлийн хуралд тус газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү оролцож, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 12,078,285,989,959 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,627,356,525 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,869,098,344 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдээд байгаа гэж тайлбарлах нь буруу. Харин хэд хэдэн хэргийг шалгах явцад тогтоосон хохирлын хэмжээ их байгаа. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.