АТГ, хууль хяналтын байгууллагуудын “Эрдэнэт үйлдвэр”-т явуулж буй шалгалт үргэлжилж байна. Тэд тус үйлдвэрээс 2009-2017 онд олон сая ам.доллар оффшор дансанд шилжсэн хэргийг шалгаж байгаа юм.
Уг хэрэгт холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилж хорьсон. Мөн Б.Отгонбаатарын дүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч Б-г баривчилжээ.
“Азаргын гол чонот” компани нь дээрх хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-т шаардлагатай барааны дийлэнхийг дангаараа нийлүүлж ирсэн байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдах албан тушаалтнуудын хамт байгуулсан “Юнайтедфрэндс групп”, “Тэдмэнт групп” /ГХО/ гэсэн хэд хэдэн компанийг энэ үйл ажиллагаандаа оролцуулдаг байжээ. Үүнийг мөрдлөгийн явцад тогтоогоод байгаа юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.