Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашням иргэншлээ сольж, Япон улсын иргэн болжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт Японы иргэн болсон батламжаа авсан байна.
Өдгөө 35 настай ахмад сүмоч Б.Дашням хэдий зодог тайлсан ч сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул ийнхүү иргэншлээ солиход хүрчээ. Өнгөрсөн 20-иод жилийн амьдралаа Японд өнгөрүүлсэн тэрбээр 2000 онд мэргэжлийн сүмод хөл тавьсан юм. Макүүчи зиндаанд 57 башёд барилдахдаа сэкиваки цолд хүрч байв.
Гэвч өнгөрсөн жилийн кюүшю башёд макүшитад унах хүртлээ амжилт нь буурч, цолтой бөхчүүдийг тодорхойлдог сэкитори гэх статусаа алдсан билээ.
А.Сүрэнжав
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.