Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Говьсүмбэр аймгаас Дорноговь, Улаанбаатар хотын чиглэлд авто замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашиныг бүртгэх камерын хяналтын системийг ашиглалтад орууллаа.
Манай улсад жил бүр 1200 орчим зам тээврийн гэмт хэрэг үйлдэгдэж, 500 гаруй хүн нас барж, 1000 гаруй хүн хүнд буюу хүндэвтэр хэлбэрээр гэмтэж, бэртдэг. Үүний 60 гаруй хувь нь хот хоорондын буюу олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай зам дээр үйлдэгдэг. Уг зөрчлийг бууруулж, хяналт тавих үүднээс Говьсүмбэр аймгийн замын цагдаагийн байнгын пост дээр орон нутгийн замд ашиглагдах тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын мэдээллийн систем ашиглалтад орууллаа.
Уг камерын систем нь эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэгдсэн удирдлагын төвд бүртгэж мэдээлэх, түүнчлэн тээврийн хэрэгслийн дундаж хурдыг тодорхойлж, татвар, даатгал, оношилгоонд хамрагдсан эсэх байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.