Тори буюу thorium нь байгаль дээр олддог радио идэвхт химийн элемент юм.
Манай гариг дээрх хамгийн нягт материалуудын нэг болох торигийн жижиг дээж нь ижил хэмжээний нүүрснээс даруй 200 сая дахин илүү энергийг хадгалж байдаг аж.
Аянга цахилгааны “бурхан” Thor-ын нэрээр нэрлэгдсэн энэ химийн элементийн хүчээр ажилладаг машинтай бол шатахууны асуудлыг нэг мөр мартах ёстой болж байна.
Тэгвэл “Laser Power Systems” компани торигоор ажилладаг машины хөдөлгүүрийн концептыг зохион бүтээжээ. Тус багийнхан уг радио идэвхт элементийн жижиг хэсгүүдээр усыг халааж, уур үүсгэснээр хөдөлгүүрийг ажиллуулах энергийг гаргах лазер бөөгнөрлийг бүтээсэн гэв.
Тус компанийн инженер Д.Чарл Стевин хэлэхдээ “Машин бол бидний анхдагч сонирхол биш. Автомашин үйлдвэрлэгчид үүнийг худалдаж авахыг хүсэхгүй” гэсэн. Харин бид “Дэлхий ертөнцийн амар тайвны төлөө энэ хүчийг ашиглах хүсэлтэй” байгаагаа хэлжээ.
Тэрбээр агааржуулагчийн хэмжээний торийн хөдөлгүүр нь бүхэл бүтэн хотын бүх зоогийн газар, зочид буудал, оффисын барилга тэр ч бүү хэл дэлхийн тог цахилгаангүй газар дахь жижиг хотуудыг цахилгаанаар хангана гэж үзэж байгаа юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.