“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэжээ

2019-06-24 Мэдээ, мэдээлэл


“Эрэл” компаний захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэл нээсэн. Тиймээс Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгүүлэхээр болсон байна. Б.Эрдэнэбат нь онц их хэмжээний зээлээ өргөн төлөөгүй гэсэн үндэслэлээр ийнхүү холбогдох газарт шалгагдаж байна. Тодруулбал, Чингис бондын хөрөнгөөс “Хөгжлийн банк”-аар дамжуулан барьцаа хөрөнгөгүйгээр хоёр ч удаа зээл авсан байдаг.

Дашрамд дурьдахад “Эрэл” компаний захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал 2017 оны 5-р сарын 22-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. 2017 оны нэгдүгээр сард “Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэргийн хэргийг шалгах үеэр тэрээр албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж байсан мөрдөн байцаагчийг алгадан эсэргүүцэл үзүүлж байсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.