Орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж байгаа энэ өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг, Гурванбулаг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор сумын Дуурсах 3, 5, 6 дугаар багийн ЕБС-ийн 800 оноо авсан сурагчийг хоёр сая төгрөгөөр урамшуулахаар болжээ. Энэхүү урамшууллыг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир олгох аж.
ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүдийг урамшуулах арга хэмжээ зөвхөн бүрэн оноо авсан суралцагчаас гадна 750-799 оноо авбал 1 сая төгрөг, 700-749 оноотой шалгуулсан бол 800 мянган төгрөгөөр шагнах аж.
2018-2019 оны хичээлийн жилд Баянхонгор аймагт Ерөнхий боловсролын сургуулийг 1000 гаруй сурагч төгсөж, ЭЕШ өгч байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.