Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн замыг баяр наадмын өмнө хүлээлгэн өгнө

2019-06-19 Мэдээ, мэдээлэл

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын гэрээгээр хийж буй Баянхонгор – Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км замын хатуу хучилтыг хийж дуусгажээ.

2017 онд 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэйгөөр анх эхэлж байсан тус замын ажил ийнхүү шувтрах шатандаа орсон байна. Цаашид замын хөвөө болон тэмдэг тэмдэглэгээ болон бусад жижиг ажлыг хийж гүйцэтгэн, баяр наадмаас өмнө орон нутагт хүлээлгэн өгөхөөр болжээ.

Мөн Түйн голын гүүрнээс Төв клонк хүртэлх шинээр тавьсан авто замыг гурав хэсэгчлэн хааж, хоёр дахь хучилтыг өчигдрөөс эхлүүлсэн бөгөөд гурав хоногт хийж гүйцэтгэх юм байна.

Тус замуудад тэмдэг тэмдэглэгээ бүрэн хийж дуусаагүй байгаа тул жолооч нарыг анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.